...Мөнххайрхан уул д.т.дээш 4204 метрийн өндөрөөрөө Алтай Таван Богдын Хүйтэн
оргилын дараа орох монголын 2 дахь өндөр уул юм. Энэ жилийн “Альпинад”-д Увс, Ховд, Завхан,
Эрдэнэт, УБ, Говь-Алтайн 80-аад уулчид
цуглажээ. Газар газрын уулчид удаан уулзаагүй ах дүүс мэт тэврэлдэн
уулзалдацгаах нь их найрсаг дотно хүмүүс байлаа. Тэр өдрөө мөнх цаст уулын
голын шуугианд сайхан амарч хонолоо. 2 дахь өдөр нь хоцорсон зарим нэг баг ирж техникийн зөвлөлгөөн хийн 3 дахь өдрийн үүрээр авиралтаа хийхээр
болов.
Бараг Богд уулаасаа өндөр уул хараагүй надад тэртээд харагдах Сүхбаатар
оргил тийм ч хол биш санагдаад болохгүй л байлаа. Том хайрханууд ойрхон
харагддаг ч явалт ихтэйг нь би яаж мэдэхэв. Тэсгэл алдан Жангараас “ойрхон
харагдаад байх юм, энэ ер нь хэдэн цагийн ажил болох вэ? гэж асуувал тэрийг төлөвлөж болохгүй ээ, уул
гэдэг өөрийн ааш авиртай, юу ч болж мэднэ гэв. Үүнээс хэдхэн цагийн дараа энэ
ямар үнэн үг болохыг би яс махандаа шингэтэл ойлгосон билээ. Өсөхөө ах өндөр
чадвартай тамирчин тул хэсэг уулчдын хамт өөр хэцүү замаар авирахаар болж бид
хэд Жангараар ахлуулан бусад уулчдын хамт явах боллоо. Жаахан ч гэсэн газар
хороосон нь дээр гэсэн Өсөхөө ахын зөвлөлгөөгөөр манай баг дээшээ 500гаад метрийн зайтай довцог дээр очиж
хоноглов. Хэрэгтэй зүйлсээ авч, хэрэггүйгээ орхиж гал тогоо, хоол хүнс,
майханаа хувааж аваад дээр нь сноубордоо үүрээд алхах ч үнэхээр чанга байсан
шүү. Гэвч энэ бэсрэг алхалт нь маргаашийн гол авиралттай зүйрлүүлэх юм биш нь
тодорхой.Тэр шөнө хачин сайхан сартай саруулхан, намуухан шөнө байж билээ.
Удаан хугацаанд бодсон, мөрөөдсөн зүйл минь биелээд, одоо ингээд 4 хүний майханд 5 андтайгаа
чихэлдээд хэвтэж байх үнэхээр сайхан байлаа. Бүгд л дотроо битүүхэн маргаашийн
өдрийг айдастайхан хүлээгээстэй...Нойр ч хулжиж 5уулаа баахан юм ярьж, хөгжилдсөөр оройхон унтав.
Дайралтын өдөр ирлээ...5 цагт
босон идээ будаагаа хайрхандаа өргөөд, зөвхөн хэрэг болох зүйлсээ аваад бусдыг
нь майхандаа үлдээн 6цагт дайралтаа
эхлүүллээ. Том том үхэр чулуутай, зүүн талаараа цавчим гүн ангалтай
хэцүүхэн замаар аажим аажмаар дээшилсээр. Ядаж байхад сноуборд урт хавтгай хэлбэртэй тул салхинд цохигдон
тэнцвэр алдуулах нь тээртэй. Үүрээр цаг агаар тотуун сайхан байсанаа төд
удалгүй дошгин хайрхан зангаа хувирган хуйсагнаж эхэллээ. Салхитай хүйтэн бороо
нүүрэнд түг түмэн зүү зоох мэт хорсгож байлаа. Тэгсэн ч эрэлхэг уулчид
алгуурхан ахисаар... аажмаар хүйтэн бороо маань цасан шуурга болж хувирав. Анх
удаа жилийн 4 улиралыг 3хан цагийн дотор үзсэн бид хэд гайхаж хоцров. Түргэн
хатдаг нимгэн цамцтай эхэлсэн дайралт дээшлэх тусам цаг агаар сэрүүсч удалгүй
бүгд өвлийн хувцсандаа орсон байлаа. Бороо, цасанд бид голдоо ортол норжээ.
Бээлийтэй гараа атгахад ус зүгээр л гоожиж,хоёр минут зогсоод амрахад л нойтон
хувцас хайрч хөлдөөх шахаж байв. | зүүн гар талаас Цээгий, Гонгор, Төгсөө, Батжаргал, Жангар,...,Би |
Жангар биднийг удаан амрах хэрэггүй хэмээн биднийг байн байн шавдуулж байсан нь зөв байлаа. Үгүй бол бид 4 ёолж ёохлоод , байн байн амраад газар хороогүй шинжтэй хэхэ. Бидний яарах бас нэг шалтгаан нь яг авираад эхлэхээрээ уулчид хоорондоо битүүхэн уралддаг юм билээ.10 метрийн цаадах харагдахгүй цасан шуургатайд том том үхэр чулуу, хад асган дундуур хүнд ачаатай авирах ч үнэхээр хүнд байсан шүү. Дошгин хайрханууд цэлмэг сайхан байснаа хүн авираад эхлэнгүүт аашаа хувиргадаг нь үнэн юмаа. Ингээд ашгүй хад асга дуусч уулынхаа цасан бүрхүүлд тулж ирлээ. Ийм хүнд нөхцөлд оргил уруу зүтгэх үү, буцах уу гэдгийг шийдэх хэрэгтэй боллоо. Багийн ахлагч нар шуурхай зөвлөлдөөд нэгэнт энэ хүрч чадсан юм чинь зүтгэе гэж шийдэв. Сноуборд, цанаар гулгах ч бүр лөөлөө болсон тул бид хэд тэднийгээ үлдээж ачаагаа хөнгөлөв. Зарим багууд замаасаа буцсан тул нийт 20иод хүн бүгд цуваа болон олсоор холбогдон алхав. Манай Жангар, завханы уулчин Манлай 2 замаа шалган газарчлах маш хариуцлагатай хүнд үүргийг хүлээлээ. Нимгэн цасаар бүрхэгдсэн гүнзгий ангал, нүхийг туршлагатай уулчид л таниж мэдэхээс мань мэт бол олж харах ч үгүй л дээ. Тийшээ унахад юу болохыг бодохоор бие зарс хийж байлаа. Оргил уруу ойртож буй тул шуурга улам ширүүсч алхах улам хэцүүдсээр... Замдаа таягнуудаа зоож орхин буцах замаа тэмдэглэнэ.
Ховдын багтай хамт авирна гэж ирсэн Мөнх хайрхан сумын 2 залуу ёстой чанга гарууд байлаа хаха. Уулчид хажууд нь бараг л шүдээ хүртэл багаж хэрэгсэлтэй байхад тэр 2 тэмээний ноосон малгай, хямдхан цасны гуталтай л таваргаж байснаа цасны захад ирээд ёстой аргагүйдэв. Мэдээж л дээ зарим нэг баар савнаас өөр газраар аялаж үзээгүй гарууд “тэр ууланд чинь нутгийн малчид нь малаа хариулаад өдөртөө хэд гардагийн” гэж мэдэмхийрцгээдэг. Тэр 2 ч бас тийм төсөөлөлтэй ирсэн байхыг үгүйсгэхгүй. Хэрэв тийм бол уулын спорт гэж байх утгагүй болно шүү дээ. Нутгийнхан нь 1хос муураа (кошка) өгч тэр 2 нэг нэгээр нь өрөөсөн хөлөндөө нөгөө муу хужаа гутлынхаа хоншоорийг шамбийлган чихэж өмсөв. Цаашаа зам нил мөстсөн цас тул догонцоод л явах боллоо доо. Шуурга ч нүдсээр, бид ч аажимхан өгссөөрл...Гонгор бид хоёр 2 бүсгүйгээ сугадан алхаж байлаа. Гэтэл “Оргилдоо ирчлээ” гэх үг цөлд хатаж үхэх гэж байгаа хүнд “Май, ус уу” гэж байгаа юм шиг л эгшиглэнтэй сонсогдов. Тэрхэн үед анх удаа оргил дээр гарсаных, бас зовж зүдэрсний үр шимээ хүртсэнд сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч хосгүй баярын нулимс бид 4ийн нүдийг бүрхвэй.Тэр үед төрсөн сэтгэгдэл, сэтгэл хөөрлийг би лав үгээр илэрхийлж чадахгүй нь. Лав л Гонгорын зүүсэн цасны шилэн дотор нь “ус” юм уу нэг юм цалгиж байсан юмдаг кака.
Голдоо ортол норсон тул удаан байх аргагүй, бушуухан хэдэн зураг даруулаад буцлаа.2 бүсгүй маань маш их даарчээ. Цасны захад орхисон зүйлсээ буцааж баглах нь бас л цаг авах бөгөөд бүсгүйчүүд биднийг хүлээвэл улам даарна гээд бусад хүмүүсийг дагаад явж бай гэчихэв.
Төд удалгүй бид 3 хөдөллөө. Доошлоод шуурга намдсан ч маш өтгөн манан буучихав. Гонгор бид 2 үнэхээр ядарсан тул хүмүүсээс хол тасарчилгүй л явлаа. Хөл өөрийн мэдрэлгүй л сөхөрчих гээд байв. Жангар 2 бүсгүйгээ гүйцнэ гээд алга болж өгөв. Гэтэл Жангар царай нь барайчихсан “ нөгөө 2 алга, хамгийн эхний хүнийг гүйцээд ирлээ. байдаггүй” гэсээр буцаад ирэв. Замдаа орилж хайсаар уулынхаа бэлд дөхөж ирээд ирсэн байх гэсэн найдлага тасрав. 1 цаг болж байлаа. Ингээд Жангар бид 2 ачаагаа орхиод буцав...

joya shoes 697k6vnbth363 joya sko,joya sko,joya skor,Cipő joya,zapatos joya,joya schoenen verkooppunten,Scarpe joya,chaussures joya,joya schuhe wien,joya schuhe joya shoes 553t3ckdwq341
ReplyDelete