...Төөрөв үү эсвэл хаа нэгтээ хаднаас унаад бэртэв үү, арай тэр замд байсан
ангал уруу...гэж бодохоор л хүйтэн хөлс чийхаран юун нөгөө ядарсан энэ тэр.
Төгсөө... Цээгий... гэж хоолой мэдэн орилон харайлгаж байлаа. Харанхуй болохоос
өмнө л олохгүй бол ирвэс, чоно гэх мэт зэрлэг амьтад ихтэй тагийн бүс тул маш
аюултай байлаа. Бараг л хад болгоныг
нэгжсээр нэг мэдэхэд эргээд цасныхаа дэргэд ирчихэв. Бид 2 т үнэхээр аймшигтай
байлаа. 2ийн 2 эмэгтэй хүнийг эзгүй ууланд амьд үхсэн нь мэдэхгүй алдчихсан. 2
хүний халуун амь...Төгсөөд би хичнээн рекламдаж байгаад дагуулж явлаа даа...
Жангар 2ула дэмий л яанаа, яанаа л гэж тарчилсаар. Орилсоор хоолой ч сөөх
шинжтэй. Тэгтэл Өсөхөө ах сураг сонсоод араас ирж гурвуул хайлаа. “Яаж байгаа юм бэ!!! Нэг баг ХЭЗЭЭ Ч салж болдоггүй юм шүү дээ!!!” гэх Өсөхөө ахын үг дотор урж байлаа. Хад болгоны завсарыг
нэгжиж явлаа.
Нэг том хадны ёроолд огт үзээгүй хачин гоё том шар цэцэг
харагдав. Шууд л нөгөө ховор Вансэмбэрүү гэж мэдсэн ч огтхон ч очиж сонирхох
хүсэл төрсөнгүй...Цээгииий...Төгсөөө... Бусад уулчид ганц авираад ядраад буусан
хайрханд Жангар бид хоёр нэг өдөрт 2 удаа авираад хад асгыг нь нэгд нэгэнгүй
нэгжиж орхив. Хүн гэдэг сэтгэлээрээ ямар их хүчтэй болдогийг өөрийн биеэр
амслаа даа. Дотроо байж болох бүх л аймшгийн хувилбаруудыг төсөөлөн найруулж
гол дүрд нь тэр хоёрыг тоглуулан явлаа. Дуугарах чадалгүй хэвтэж байхад нь
хажууханаар нь өнгөрчиж байгаа юм шиг санагдаал хад бүрийг шалгана. Бүрий
боллоо...Жангар бид хоёр ч сэтгэлээр унаж амьд үхдэл л болсон доо хэхэ. Гэтэл
уулын хойд бэлд байх нуурын эргээс гэрэл ёлтолзов. Бид 2 ч тэр хоёроос гарцаагүй гэж бодон шууд
чиглэн буулаа. Дахиад хэдэн цаг алхах зайны хол байлаа. Удалгүй бүр харанхуй
болов, гэрэл анивалзсаар... Дайралтын өмнө өглөө гараал үд дээр буугаад ирэх юм
чинь гээд хутга, толгойны гэрэл 2оо хэрэггүй зүйлсийн тоонд оруулан орхисондоо
харамсаад ч барахгүй байлаа. Жангарын гэрэлний зай ч дуусах дөхөн ёолтойно.
Түүний гутал нь холгоод өвдөж байснаа сүүлдээ мэдрэхээ ч байв. Миний гутал
харин надад яг гоё таарсан болохоор шилбэн дээр жоохон холгосоноос өөрөөр
гайгүй байлаа. Гэхдээ л жирийн үедсэн бол янгуучлахаар л байсан л даа.
Нэг том
хадны хажуугаар гартал сүр сар хийн нэг зэгэл өнгөтэй амьтан жирэлзэн алга болов.
Ээ бурхан минь, ёстой юу байсан юм бүү мэд зүрх амаараа гарах шахсан. Гэтэл
буухын алдад нөгөө гэрэл маань холдон холдсоор алга болчихов. Ингээд найдлага
тасарч сүнс сүүдэр болсон 2 бачка бааз уруугаа буцлаа. Тэр хэдэн цагийн дотор
бид хоёр харамсахын дээдээр харамсч түмэн амлалт бие биедээ өгсөн. Лав л
хоёулаа экстрим спортыг насан тушдаа орхино гэж амлаж байсан юмдаг хэхэ. Уулын зүүн талд бааз байхад бид хоёр хэдийн
уулынхаа хойд талд гарчихсан болохоор буцахад дахиад 3 цаг элбэг алхахаар
байлаа. Тас харанхуйн дунд гэнэт ойрхон
чоно улив. За ёстой хамаг биеийн шар үс боссон байхаа хаха, дотор чичрээд л
явчихсан. Тэр үеийг бодоход одоо ч надад тэр дуу сонсогддог. Зоригтой чанга
дуунаас айдаг юм гэнэ лээ гээд хоёулаа ээлжлэн чанга хашгирч явав. Урд өдөр нь
үндсэн баазаас дээш отголсон тул ойрхоноор нь майхан уруугаа зүглэв. Замд
Эрдэнэтийн 2 уулчинтай таартал тэдний 10аад хүн бас төөрчихсөн хайж явна гэнэ. Бид
2т халуун савнаасаа бүлээн хар цай хийж
өгөхөд ёстой нэг хар цайны амтыг мэдэрсэндээ. Энэ нь цааш дахиад хэдэн
км явах хүч өгөх шиг л болов. Ямар ч байсан сайн халуун савтай болно доо. Явсаар
майхандаа иртэл халуун чацаргана чаначихсан Гонгор өөрөө байдаггүй. Шал нойтон
гутал хувцасаа тайлаад халуун чацаргана уухад амь орох шиг л болов. Хэдий өглөөнөөс
хойш юу ч идээгүй боловч 2 бүсгүйгээ бодохоор л идэх юм хоолой давахгүй байлаа.
Ингээд бодсон чинь бид 2 бараг 16 цаг нэг сникерснээс өөр юм идэлгүй хадны
хонхорт тогтсон хүйтэн усаар гол зогоож явсан байна шүү. Ашгүй тэгтэл Гонгор
дээрээс чулуу нураан тачигнуулсаар ирлээ. Уулын гутлынх нь ул салаад уначихсан тэгсэн
мөртөө цоглог амьтан орж ирэв. Үхсэн царайтай 2 юмыг харснаа маасайтал инээн “цаад 2 чинь ирсээн” гэдгийм даа. Бид 2 ч буудуулах ялнаас хэлтэрсэн хүн шиг итгэж ядан гайхан харав. Хаана байна
гэтэл үндсэн бааз дээр байгаа байх гэв.
-Байх гэдэг чинь юу гэж
байгаан???
-Бааз уруу буцаж байгаа хүмүүст
манай хоёрыг ирвэл гэрлээр дохиорой гэж захисан юмаа. Тэгсэн түрүүн баахан
дохисон гэв. Бүрхэг ч гэсэн бидэнд дахин жоохон итгэлийн оч гийв.
Гэсэн ч санаа зовсоор л... Гонгор харин итгэлтэй байлаа.
Өглөө нь шалба норсон хувцаснуудаас аль нь ч хатаагүй байлаа. Хотоос
гарахад өмнө аяласан туршлагатай Боогий (Баттулга) маань солих
хувцаснуудаа давхар гялгар ууданд хийгээрэй нэвт ночихдог юм гэж захиж байсан
нь санагдан өөрийгөө хараав. Гэвч ашгүй Гонгор маань тэр захиасыг мартаагүй
байж... хув хуурай ноосон оймс гаргаж ирсэн нь бээрсэн талыг гэсгээх өглөөний
наран мэт намайг гэрэлтүүлвэй. Ингээд хуурай оймсоо өмсөөд нойтон гутландаа
шалхийтэл хөлөө дүрэв ккк. Гурвуулаа ямар ч байсан үндсэн бааз уруу явъя гэж
шийдээд дээшээ дахин авирч орхисон үүргэвч сэлтээ аван буцлаа. Тэгтэл өөдөөс
завханы уулчин Манлай тосон ирж манай 2 эсэн мэнд ирсэн баяртай мэдээг дуулгав.
Ээ бурхан минь ингээд нэг хар дарсан зүүд шиг сүүлийн 24 цаг төгсгөл боллоо.
Тэгсэн
манай хоёр төөрсөнөө мэдэнгүүтээ ямар ч байсан уулнаас бууя гээд бууж өдөржин
хүн хайж алхсаар оройн хэрд хүнтэй таарч гэр лүү нь явах замд Эрдэнэтийн 10аад
уулчин бас төөрчихсөн явахтай таарч айлаас
“Аавын цээж” хөлслөн ачаан дээр нь сэсчүүлсээр явж
иржээ. Тэд яасан гэхээр төөрөөд уулынхаа
ар тал уруу буучихсан байж. Мөнххайрхан нь Ховд, Баян-Өлгий аймгуудын заагт
оршдог бөгөөд уулын ар хэсгээс Баян-Өлгий аймгийн нутаг эхэлдэг аж. Цээгий,
Төгсөө хоёулаа хэн хэн нь ийм алс буйд газар аялаж үзээгүй, төөрч бүр ч үзээгүй
нөхөд өглөөхөн Ховд аймагт байсан чинь одоо баян-Өлгийд байна гэж нутгийн
хүнийг хэлэхэд нүд нь орой дээрээ гарч сандарчээ. Тэгтэл ч Эрдэнэтийн төөрсөн
уулчидтай таарч хамтдаа аавын цээж хөлслөн ачаан дээр нь тойруу замаар 70км явж
иржээ. Нойтон хувцастай машины тэвшин дээр ямар байсан ойлгомжтойшд хөөрхийс. Ингээд
ашгүй нэг салж унаталаа ядарсан 3 залууг ирэхэд 2 бүсгүй маань бас л гэмшиж
санаа нь зовсон угтлаа. Энэ бүхний эцэст бүгд эсэн мэнд уулзалдахад хичнээн
сайхан байсныг би үгээр илэрхийлж бас л чадахгүй нь хэхэ.
| Манай баг бүрэн бүрэлдэхүүнээрээ: зүүн гараас Мөнхсайхан, Жангар, Цэрэнцоо, МУГТ Өсөхбаяр, Энхтөгс, Гонгор |
| Алтайн уулчид & Гонгор |

No comments:
Post a Comment