As i said i'm an Adrenaline Junkie. My blog is a bit of mish mash. You'll find here posts about snowboarding, rock climbing, mountaineering, photography and about some foods for the Predators arrrrrghhhh...
Wednesday, February 12, 2014
Sunday, February 9, 2014
Түргэний ууланд авирсан тэмдэглэл (3-р хэсэг)
...Өглөө нь бие
гайгүй өвдөхгүй байхаар нь сүүлийн ганц лаагаа гамнаад хэрэглэсэнгүй. Оргилд
гараад, буцаж буугаад, бүх юмаа ачаалаад суурин газар очтол хол байна даа хол
байна хэхэ. Гялс босоцгоон доширак пурхийлгэн идэж аваад бэлтгэл ажлаа
гялалзуулав. Мэдээж дахиад л сүүлдсэн кк. Дээш 200аад метр нилээд эгц замаар
яваад олсонд орлоо.
Үүнээш цааш ангал, хөмөг таарах аюултай гэсэн үг. Оргил
500гаад метрийн цаана харагдана. Нилээн эгц юмаа. Хэсэг яваад 3 оргилын дундах
хэц дээр гараад ирэв. Эндээс орчин тойрон үнэхээрийн үзэсгэлэнтэй харагдаж
байлаа. Тэр доор зуны өглөөний нар шарж чийг ханхалж байхад энд бүх юм цав
цагаан цас, өвлийн хүйтэн цэнгэг агаар. Тэр дунд цөөхөн хэдхэн юмс бараантан
харагдах нь эгц цавчим оргилууд, бас бидний хэсэг нөхөд. Үүнийг л гайхамшиг гэнэ дээ!
| Оргил уруу дөхөх үед үүр хаяарлаа |
Бүгд 2 баг болон олсоор холбогдож нэгийг Өсөхөө
ах нөгөөг нь Жангар манлайлав. Цас багахан орж шуурах аядсанаа ашгүй эргээд
цэлмэчихлээ. Эгц цасан ханаар аажмаар өгссөөр... Хөл аймар цуцаж байлаа. Гол нь
олсонд байгаа гишүүд нэг хэмнэлээр болж өгвөл зогсолтгүй аажим явах. Амарсан ч
зогсоогоороо 1минут л амарна.
Удаан амрах тусам ядаргаа улам нэмэгдэнэ, мөн нөгөөтэйгүүр
цаг агаар тогтуун дээр хурдхан гараад буухгүй бол хормын дотор л шуурах юмуу,
өтгөн манан буух өндөр магадлалтай. Ингээд эцэст нь нэг юм оргил дээрээ гарлаа
даа. Орой нь зузаан цасаар бүрхэгдсэн цаад тал уруугаа эгц цавчим хадтай тул
хамаагүй ойртож ирмэг дээр нь гишгэвэл цаашаа нурах аюултайг Өсөхөө ах санууллаа.
Бүгд бие биедээ баяр хүргэн зураг хөрөгний ажил өрнөв. Хайрхан биднийг ивээж
цаг агаар үнэхээр сайхан байлаа. Дэлхийн дээвэр дээр гарсан мэт бүхнээс өндөрт
үүлтэй зэргэцэн зогсох тэр мэдрэмж... Эргэн тойрон алган дээр харагдана. Тэртээ
урд Цамбагарав Хайрхан цайран харагддаг гээл бод л доо.
| дотнын анд Тулгабатын хамт |
| зүүн гараас Би, Намуунаа, МУГТ Өсөхбаяр, Эбэ, Боогий |
| Тулгаа гуай хүний нүд хариулж байгаад оргилын торгон ирмэг дээр очсон байна. |
Уулчид ингээд
оргилдоо гараад буцах тухайгаа бодож байхад бидний жиииинкэн ажил эхэлж байна
даа хаха. Оргилоос шууд буух аюултай гээд Өсөхөө ах бид хэдийг доош явуулав.
Хэсэгхэн хонхор газар уулын гутлаа боордын гутлаараа солин ноцолдож байтал сүр
сар гээл нэг нь хажуугаар нисээд өнгөрлөө. Гайхаад хартал Боогий анд маань Өсөхөө
ахын үгэнд ч оролгүй, мануусыгаа ч хүлээж тэсэлгүй тэр доошоо нисч өгөв өө.
Тэгтэлээ сэтгэл нь хөөрсөн байна гээд л бодохгүй юу ккк.
Төд удалгүй Жангар,
Эбэ бид 3 бас буулаа. Үгээр хэлшгүй мэдрэмж нь энд л байгаам даа. Адреналин нь
ч сад тавьлаа хаха. Цас нь бага зэрэг хөлдүү, дээр нь ядраад хөл цуцчихсан
болохоор их хурд авахад хэцүүхэн л байлаа. Хэзээ нэг нисдэг тэргээр оргилууд
дээр шидүүлдэг болох юм байгаан. Үгүй
ядаж ресортын цасны мотог энд чирээд гаргаад ирвэл гээл урд өдөр нь майхандаа
мөрөөдөцгөөж байсан нь хальт санагдав ккк. Араас өгсөж байсан Эрдэнэтийнхэний
хажуугаар өнгөрлөө. Хараагүй мөртөө атаархсан харцаар харж байгаа гэж өөрийгөө
онгироов кака. Доор очиход Боогий яг над шиг сэтгэл нь тэнгэрээр нэг хөөрсөн
амьтан зогсож байна. 2уул хүүхэд шиг баахан орилолдож тэврэлдэн өнхөрсөн нь бичлэгт мөнхрөн үлдсэн
билээ гэж. Бүгд бууж ирлээ даан ч сэтгэл ханадаггүй ээ. Аргагүй шд 4 цаг авирч
гарчаад 4минутад буугаад ирэхээр чинь.
Цаг 11 өнгөрч байл уу даа эрт байсан тул
Боогий Жангар 2 хажуугийн тун дажгүй харагдах оргил уруу дахиж гарахаар болов.
Миний хувьд оёо өвдөөд, бас дотор нэг юм таталдаад үнэхээр боломжгүй байлаа.
Харин ч гүрийж байгаад оргилдоо гарч чадсандаа өөртөө баяр хүргээд үлдэв кк.
Нөгөө 2ыг авираад бууж иртэл нь хүлээв. Авираад буух хүртэлх бүх юм нь бидэнд
тодхон харагдана. Чадалтай сайхан камертайсан бол янзын л бичлэг болохоор
байлаа.
![]() |
| Манай багийнхан |
![]() |
| Оргилоос бууж байгаа нь |
Тэнд хүлээж зогсохдоо манай Тулгабат дараа жил гэхэд цанаар гулгаад сурцан хамт буужийна гэсэн амлалт өөртөө өгөв. Тулгаа мартаагүй байгаа тэрийгээ кк!!? Ингээд бүгд нийлээд бааз хүртлээ бичлэг хийн гулгацгаав. Өсөхөө ах дайралтын бааздаа хоночихоод маргааш үндсэн бааз уруугаа явна гэж байснаа гэнэт шууд буусан нь дээр юм шиг байна явцгаая гэдэг байгаа. Бид хэд ч хэвтмээр л санагдаад байсан ч юм хэлж чадсангүй дургүйхэн л зөвшөөрлөө. Юу юугүй л ачаалж аваад л буулаа даа. Буух нь өгсөхөөсөө хамаагүй хэцүү юмаа. Хүнд ачаандаа түүртээд жоохон тэнцвэр алдвал л уначих гээд. Унах юм бол хэсэгтээ л өнхрөхөөр эгц юм. Зарим газар нь шууд л сөхөрч суугаад байлаа. Боогий ирээд шууд амарна гэж тооцоолоод 2 оргилд мацчихсан болохоор бүүр миарч байгаа харагдана. Бааз маань яасан ч хол харагднав дээ. Сажилсаар л, сөхөрсөөр л кэкэ...
| Нарийхан замаар бууж байгаа нь. Хойшоо нэг алхам тэнцвэр алдахад л жалга уруу унах аюултай. |
Нөгөө хоцорч явсан
Эрдэнэтийнхэн маань аль хэдийн урд гарчихсан явж өглөө. Арай гэж бааз дээрээ
ирлээ. Бааз дээр үлдсэн Эрдэнэтийн ахмад уулчин ах хүү Боогий бид хоёрыг дуудан сахартай байхуугаар дайллаа. Мань 2 ч
үүргэвчээ мулталж хаяад суух ч биш унаад өглөө. Тэр сахартай байхууны амтыг би
хэзээ ч мартахгүй байхаа хаха. Энэ хорвоо дээр түүнээс амттай ундаа байдаггүй
юм шиг л санагдав. Заримдаа энгийн зүйлс хамгийн агуу байдагаа гэж.
| Дөнгөж ирээд ачаанаасаа салаад амс хийж байгаа нь |
Бүгдээрээ хоол цайг
умалзууллаа. Манай бүсгүйчүүд үнэхээр ажилсаг, хурдан түргэн ч гэж жигтэйхэн
мундаг юм билээ. Залуу улс хойно хэсэг хэвтээд л амарчихав. Боогий, Эбэ,
Намуунаа, Ирмүүн нар ойролцоох цастай энгэрт зугаацахаар одов. Надаа ч
хэвтэхээс илүү жаргал байсангүй. Нэг харсан бүр Боогий жижиг хайргатай жалгаар (Рокбординг) боордоороо бууж үзэж байгаа харагдав хаха. Хэсэг хүмүүс Вансэмбэрүү харлаа гээд л
гүйлдээд байлаа.
Энэ мэтээр үдшийг бараад маргааш өглөө нь тэмээд ч ирж бид ачаалан машиныхаа зүг хөдөллөө. Уул өөдөө хартал үүл манан багширан шуурч байгаа бололтой сүртэй харагдана. Тэндээ хоносон бол баларч байхгүй юу. Туршлагатай уулчны зөн гэж... Дахин 4 цаг гаруй алхаж машин дээрээ ирээд бушуухан ачаалж аван хөдөллөө. Ачаалах үед нилээн хүчтэй салхилж ам мөлтөс л юм боллоо.
Тэмээний эзний
гэрт бүгд цуглан монгол гэрт аялалын хаалтаа хийлээ. Өсөхөө ах Экстрим спорт
сонирхогчдын цугларалт гэж жил бүр
зохиох болсон тухай зарлаж энэ удаагийн аялал эхлэл нь гэв. Ингээд оргилыг
эзэлсэн уулчиддаа батламж, медаль гардуулав. Мөн өөр хэдэн залуусыг
байгууллагуудын нэрэмжит шагналаар шагнасаны дотор Боогий, Жангар 2 МЗХ-ны
алтан медаль, миний бие Олимпийн хорооны
алтан медаль тэргүүтнээр шагнагдаж амьдралдаа анх удаа энгэрээ цоолуулсандаа
шоконд оров хаха.
Бид ч бас шагнал өгсөн шүү. Увсын уулчиддаа эргээд ирэхэд сурчихсан бидэнтэй хамт гулгаарай гээд сноубордын иж бүрэн хэрэгсэл бэлэглэсэн.
Эндээс бид салан тус тусын замыг хөөх учиртай. Миний аз болоход Хишигээ ажилтай тул шууд УБ ганцаараа явах нь аль алинд нь азтай юм болж хамт явахаар боллоо. Харин манай хэдийн адал явдал дуусах болоогүй Завханы Мухартын элс гэдэг газар очиж элсэн дээр гулгана бас Сэнжит хаданд очиж авиралт, үсрэлт гээд гоё гоё төлөвлөгөөтэй яваа. Ингээд салах ёс хийж аялалын бүх гишүүд цуглан шил юм тойруулан уулчдын сүлд дуу болох “Зулай Цагаан Алтай”-гаа дуулав. Хэзээ, яагаад энэ дуу уулчдын сүлд дуу болсныг бүү мэд гэхдээ яг тохирсон өөр шинэ дуу хэрэгтэй юм шиг санагдсан. Хэн нэг зохиолч нь улиг болсон сэдэвтэй дуугаа ганц удаа хойш тавиад энэ зоригтнуудад гоё дуу зохиогоод өгчихөөсэй.
Улаангомоос
Баттулга тэргүүтэй найзуудаараа үдүүлэн хөдөллөө. Зорилгодоо хүрч ажлаа
бүтээснээ тэмдэглээд, бас дээр нь замын дундаас салж байгаагийнх Хяргас нуурын
эрэг дээр нэг сайхан хорхогдож хонохоор шийдэв. Сайхан тогооны хорхог идэж,
шөнө нь нэг сайн бороонд шавшуулж хоноод өглөө нь хэдэн найзууд салж ядан 2
тийш явлаа даа.
Та санаж байна уу??...дахиад л миний үзэн яддаг нэг нь үлдэж
нөгөө нь явдаг хэсэг... Хэдхэн хоногт нэг гэр бүл шиг ижилдэн дассан
найзуудаасаа ялангуяа замын дундаас салж явах мөн ч гунигтай хэцүү шүү. Ингээд Хишигээ
бид 2 гэрийн зүг баруун нутгийн сайхныг бишрэн, болж өнгөрсөн аялал гээд
ертөнцийн түмэн юм холин хөөрөлдсөөр эсэн мэнд харьлаа.
| Жангар & Вансэмбрүү |
Энэ мэтээр үдшийг бараад маргааш өглөө нь тэмээд ч ирж бид ачаалан машиныхаа зүг хөдөллөө. Уул өөдөө хартал үүл манан багширан шуурч байгаа бололтой сүртэй харагдана. Тэндээ хоносон бол баларч байхгүй юу. Туршлагатай уулчны зөн гэж... Дахин 4 цаг гаруй алхаж машин дээрээ ирээд бушуухан ачаалж аван хөдөллөө. Ачаалах үед нилээн хүчтэй салхилж ам мөлтөс л юм боллоо.
![]() |
| Цаана Хархираагийн уулс харагдана |
| Оргилыг эзэлсэн бүсгүйчүүд |
Бид ч бас шагнал өгсөн шүү. Увсын уулчиддаа эргээд ирэхэд сурчихсан бидэнтэй хамт гулгаарай гээд сноубордын иж бүрэн хэрэгсэл бэлэглэсэн.
Эндээс бид салан тус тусын замыг хөөх учиртай. Миний аз болоход Хишигээ ажилтай тул шууд УБ ганцаараа явах нь аль алинд нь азтай юм болж хамт явахаар боллоо. Харин манай хэдийн адал явдал дуусах болоогүй Завханы Мухартын элс гэдэг газар очиж элсэн дээр гулгана бас Сэнжит хаданд очиж авиралт, үсрэлт гээд гоё гоё төлөвлөгөөтэй яваа. Ингээд салах ёс хийж аялалын бүх гишүүд цуглан шил юм тойруулан уулчдын сүлд дуу болох “Зулай Цагаан Алтай”-гаа дуулав. Хэзээ, яагаад энэ дуу уулчдын сүлд дуу болсныг бүү мэд гэхдээ яг тохирсон өөр шинэ дуу хэрэгтэй юм шиг санагдсан. Хэн нэг зохиолч нь улиг болсон сэдэвтэй дуугаа ганц удаа хойш тавиад энэ зоригтнуудад гоё дуу зохиогоод өгчихөөсэй.
![]() |
| Дэглий Цагаан оргил, Түргэн уул |
![]() |
Улаангомоос
Баттулга тэргүүтэй найзуудаараа үдүүлэн хөдөллөө. Зорилгодоо хүрч ажлаа
бүтээснээ тэмдэглээд, бас дээр нь замын дундаас салж байгаагийнх Хяргас нуурын
эрэг дээр нэг сайхан хорхогдож хонохоор шийдэв. Сайхан тогооны хорхог идэж,
шөнө нь нэг сайн бороонд шавшуулж хоноод өглөө нь хэдэн найзууд салж ядан 2
тийш явлаа даа. | Хяргас нуурын эрэг дээрх хорхог. Ахлах тогооч Жангар кк |
![]() |
| Хяргас нуурын үдэш |
![]() |
| Хяргас нуур |
![]() |
| Нуурын эзэд |
Найзууд маань
харин төлөвлөсөн газрууддаа саадгүй сайн хүрч Мухартын элсэндээ цана боордоор
гулгаж, Сэнжит хаданд харин бороотойд очиж таараад авирч чадалгүй надаас 2
хоногийн хойно явсан газруудынхаа байгалийн сайхныг амаа олохгүй магтсаар ирсэн
билээ.
Ийнхүү танд миний
бие өөрийн 2 дахь адал явдалт аялалынхаа тэмдэглэлийг чадан ядан хүргэлээ. Үүнийг
минь уншаад та газрын зураг, Гүүгл майп юу л байна түүнийгээ нэгжин очих газрын
жагсаалт гаргаад эхэлвэл миний зорилго биелэж байгаа нь тэр шүү J.
Г.Мөнхсайхан
Өрц, хөшиг, ISO-ний тэнцвэр
За өмнөх хичээлээс та нар Өрц, хөшиг, ISO гэж юу болохыг тус тусад нь ойлгосон. Гэхдээ эдгээр нь хоорондоо шууд хамааралтай тул энэ 3-ыг яаж тэнцвэрийг нь зөв тааруулан зураг авах вэ гэдэг нь ойлгомжгүй хэвээрээ л байна уу? Тэгвэл үүнийг тайлбарлахыг оролдъё.
Өмнөх хичээл үзсэнийг дээрх зургаар хялбарчилж харуулсан байна. Зураг 1.-т харуулсныг товчхонд нь ойлговол:
Өрц = нэвтрэх гэрлийн хэмжээ + фокуслах хүрээнд нөлөөлнө(Depth of field цаашид ФоХү)
Хөшиг = нээгдэх хугацаа + хөдөлгөөн уусалт (Shutter speed цаашид ХөХу)
ISO = гэрэл мэдрэх + бүрсийлт үүсгэдэг
Одоо жишээн дээр үзье:
Камерныхаа Аuto горимоор зураг дарахад ISO-400, хөшиг 1/125, өрц f/11 гэсэн тохиргоогоор авсан гэж бодьё.

Бидэнд харин өргөн хүрээнд фокусласан (зураг дээрх бүх объект фокустай), дүрс маш тод гарсан зураг хэрэгтэй гэж үзвэл өндөр ISO зургийг бүрсийлгэдэгийг та мэднэ. Мөн f тоо ихсэх тусам ФоХү ихэсдэгийг бас мэднэ. Тэгэхээр ISO-г 400-200 болгож багасгавал гэрэл мэдрэх нь 50%-р буурч зурагт гэрэл дутсан ч илүү бүрсийлт багатай цэвэр болно. Дутсан гэрлийг өсгөхийн тулд хөшигний тоогоо багасгаж эсвэл өрцний f тоогоо багасгаж болно. f тоог бууруулан f8 болговол гэрэл нэмэгдэх ч ФоХү хумигдана. Харин бид өргөн ФоХү-тэй байлгахыг хүсч байгаа тул энэ нь тохиромжгүй. Тэгэхээр f тоог 11 хэвээр нь үлдээж ХөХу-г 1/60 болгож удаашруулья. Гэхдээ бас л ФоХү санаанд хүрсэнгүй.
Тэгвэл f тоог 11-f16 болговол ФоХү яг таарсан ч гэрлийг 50% буурууллаа. Үүнийг тэнцүүлэхийн тулд ХөХу-г 1/60-аас 1/30 болгож удаашруулахад яг бидний хүссэн үр дүн гарлаа. Ингээд л боллоо.
ФоХү том байлгахын тулд бид сонгосон f тоондоо захирагдан бусад тохиргоог таарууллаа шүү дээ! Үүнтэй адилаар хөдөлгөөнтэй биетийг царцааж авья гэвэл ХөХу-аа хурдасгаад түүндээ захирагдан бусад тохиргоог хийх нь байна. Үүнийг ойлгох нэг амархан арга нь камераа Auto горим дээр нь аваад зургийнхаа Exif (зургийн тохиргооны мэдээлэл) тохиргоог бичиж аваад янз бүрээр өөрчлөн авч турших юм.
Жишээ нь:
- Хөдөлгөөнийг уусалттай авна гэвэл ХөХу-аа удаашруулаад үүндээ тохируулан бусдыг нь өөрчлөх
- ФоХү багатай авна гэвэл f тоогоо бууруулаад үүндээ тохируулан бусдыг нь өөрчлөх
- Бүрсийлт ихтэй авна гэвэл ISO ихэсгээд үүндээ тохируулан бусдыг нь өөрчлөх
...гэх мэтээр туршиж болно.
Энэ сайт уруу ороод виртуалаар туршилт хийж үзээрэй. http://canonoutsideofauto.ca/play/
| Зураг 1 |
Өрц = нэвтрэх гэрлийн хэмжээ + фокуслах хүрээнд нөлөөлнө(Depth of field цаашид ФоХү)
Хөшиг = нээгдэх хугацаа + хөдөлгөөн уусалт (Shutter speed цаашид ХөХу)
ISO = гэрэл мэдрэх + бүрсийлт үүсгэдэг
Одоо жишээн дээр үзье:
Камерныхаа Аuto горимоор зураг дарахад ISO-400, хөшиг 1/125, өрц f/11 гэсэн тохиргоогоор авсан гэж бодьё.
Бидэнд харин өргөн хүрээнд фокусласан (зураг дээрх бүх объект фокустай), дүрс маш тод гарсан зураг хэрэгтэй гэж үзвэл өндөр ISO зургийг бүрсийлгэдэгийг та мэднэ. Мөн f тоо ихсэх тусам ФоХү ихэсдэгийг бас мэднэ. Тэгэхээр ISO-г 400-200 болгож багасгавал гэрэл мэдрэх нь 50%-р буурч зурагт гэрэл дутсан ч илүү бүрсийлт багатай цэвэр болно. Дутсан гэрлийг өсгөхийн тулд хөшигний тоогоо багасгаж эсвэл өрцний f тоогоо багасгаж болно. f тоог бууруулан f8 болговол гэрэл нэмэгдэх ч ФоХү хумигдана. Харин бид өргөн ФоХү-тэй байлгахыг хүсч байгаа тул энэ нь тохиромжгүй. Тэгэхээр f тоог 11 хэвээр нь үлдээж ХөХу-г 1/60 болгож удаашруулья. Гэхдээ бас л ФоХү санаанд хүрсэнгүй.
| цэнхэр тохиргоог хараарай |
Тэгвэл f тоог 11-f16 болговол ФоХү яг таарсан ч гэрлийг 50% буурууллаа. Үүнийг тэнцүүлэхийн тулд ХөХу-г 1/60-аас 1/30 болгож удаашруулахад яг бидний хүссэн үр дүн гарлаа. Ингээд л боллоо.
| ногоон тохиргоог хараарай |
ФоХү том байлгахын тулд бид сонгосон f тоондоо захирагдан бусад тохиргоог таарууллаа шүү дээ! Үүнтэй адилаар хөдөлгөөнтэй биетийг царцааж авья гэвэл ХөХу-аа хурдасгаад түүндээ захирагдан бусад тохиргоог хийх нь байна. Үүнийг ойлгох нэг амархан арга нь камераа Auto горим дээр нь аваад зургийнхаа Exif (зургийн тохиргооны мэдээлэл) тохиргоог бичиж аваад янз бүрээр өөрчлөн авч турших юм.
Жишээ нь:
- Хөдөлгөөнийг уусалттай авна гэвэл ХөХу-аа удаашруулаад үүндээ тохируулан бусдыг нь өөрчлөх
- ФоХү багатай авна гэвэл f тоогоо бууруулаад үүндээ тохируулан бусдыг нь өөрчлөх
- Бүрсийлт ихтэй авна гэвэл ISO ихэсгээд үүндээ тохируулан бусдыг нь өөрчлөх
...гэх мэтээр туршиж болно.
Энэ сайт уруу ороод виртуалаар туршилт хийж үзээрэй. http://canonoutsideofauto.ca/play/
Tuesday, February 4, 2014
Түргэний ууланд авирсан тэмдэглэл (2-р хэсэг)
![]() |
| Хяргас нуур |
...Ингээд Хяргас
нуурын эрэг дээр ирлээ. Яасан том нуур вэ дээ. Зүүнээсээ баруун тийш сунаж
тогтсон тул баруун зах нь үл үзэгдэнэ. Миний амьдралдаа үзсэн хамгийн том нуур
энэ боллоо. Давстай гэж сонссон болохоор сонирхоод амсаж үзвэл шорвог биш нэг
тийм хорсоол шиг амттай юм билээ. Бидний аз дутахад нөгөө Хэцүү хад маань
нуурынхаа урд талд байдаг, харин бид нуурын хойгуур явсан тул үзэж чадсангүй. Зураг
хөргөө татуулж аваад цааш явав.
![]() |
| Зүүн гар талаас: Намуунаа, Эбэ, Жангар, Ирмүүн, Анхаа, Боогий, Хишигээ, Би |
Тэрүүгээр замын ажил нилээн хийгдэж байнаа.
2015 он гэхэд баруун 3 аймгийг хар замаар холбох юм гэсэн. Тэгвэл ч амар болох
байх даа.Зиа ингээд Улаангомд орж ирлээ.
Өндөр уулсаар хүрээлэгдсэн бас л том хот байна. Хот уруу оров уу үгүй юу Эби,
Намуунаа 2 халуун ус хайн алга болж өглөө, Цэрэн ах, Боогий 2 машинаа засахаар
явлаа харин Жангар, Анхаа, Эрмүүн бид хэд үсээ угаалгаж засуулахаар ойролцоох
үсчинд орлоо. Хөдөө ч урт үс лайтай шүү. Шивээс, урт үс нтр харсан үсчин бид
хэдийг хотоос ирсэн хамтлаг гэж бодсон бололтой “та кэд тоглолтоор явна уу ?” гэж баахан инээдэм болов. Таарсан зөрсөн
хүн бүр дөрвөд аялагаар ярих нь содон сонирхолтой байсан шүү. Тэндээс гараад
төвөөр нь жаахан сэлгүүцэн Бал даргын талбайгаар нь ч оров. Хүмүүсийнх нь их
цугладаг талбай юмаа. Увсын уулчдын холбооны уулчин Д.Баттулга найз маань
биднийг угтан авч хоноглох байр олж өглөө. Ингээд маргааш нь захаас нь идэж уух
юмсаа цуглуулж аваад явлаа даа. Эндэхийн зах харьцангуй юм юмтай нь хилтэй
ойрхонтой холбоотой гэнэ. Баттулга нэг уулчин найзтайгаа УАЗ469-р урд газарчилж
явлаа.Улаангомын урдах том уулын даваа давахын өмнө эмээгийн төрсөн Давст сумыг
заалгаж харлаа. Улаангомын баруун хойхно Увс нуурын хажууд жижигхэн суурин
цэнхэртэн харагдах нь Давст сум ажээ. Увс нуурын ай сав газар нь Дархан цаазат
газар бөгөөд НҮБ-н олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд бүтгэгдсэн экологийн
чухал бүс нутаг юм. Араас Эрдэнэтийн уулчид ирж яваа сураг сонсоод овоон дээр
хүлээлээ.
Нилээн хүлээлгэсний эцэст тэд ирж бас л дуу шуу болон тэврэлдэн
уулзалдацгаав. Замд маш олон эртний булш, буган хөшөө таарч байлаа. Энэ олон
булш бунханаас олон үнэт олдворууд олдсон байх даа. Үүрэг нуурыг өнгөрөөд уулын
бартаа ихтэй зам сэгсчиж өгөв. Газрын өндөр дээшилж байгаа нь мэдэгдэж аажмаар
цаг агаар сэрүүсч байлаа. Хэсэг давхиад Хотгорын нүүрсний уурхай орно. Тэнд онгоцоор
Баян-Өлгий ороод наашаа машинаар ирж байгаа манай Тулгаа, Өсөхөө ах, Алдараа ах
3тай уулзах ёстой.Нүүрсний уурхай ойртож буйг илтгэн хажуугаарх уулсын энгэрээр
нүүрсний хар судал ил харагдах нь сонин. Уурхайтай зэрэгцээд байдаг Елик гэж казакуудын
жижигхэн сууринд ирлээ. Нөгөө 3 ирээгүй байлаа. Хажууханд Ямаат уул дүнхийнэ.
Энэ уул янгир ямаа, ирвэс зэрэг ховор амьтад ихтэйгээрээ алдартай юм.Удалгүй
тэд ч ирж цааш хад асга, бартаа ихтэй замаар явж өглөө...Замдаа нэг малаа тууж
яваа гэр бүлийн 2той уулзаж зам ямархуу байгааг асуувал машинаар явах аргагүй, бидний
ачааг тэмээгээрээ зөөх малчных ч зусландаа нүүж очоогүй, бүтэхгүй маягийн юм
ярьж байнаа. Бид хэд ч бүрсийгээд явчихлаа. Түүний яриаг хэсэг чагнаж байснаа
Өсөхөө ах гэнэт “за за, зүгээр. Шууд шаая” гэх бидний экстримчдийн алдарт үгийг
хэлчихээд машин уруугаа алхчихав кк. Нээрэнгээсээ энийг хэлэхээр айдас алга болох шиг болдгийн
ккк. Цааш явтал малчны хэлсэн шиг их ус, намаг шавар гайгүй байлаа. Тэмээчин ч
зусландаа гарсан байх юм. Нутгийн хүмүүс уул усаа хайрлаж харамласандаа гадны
хүмүүсийг ингэж төөрөгдүүдэг гэх маягийн юм сонсож байсан, тэр нь л байж
хөөрхий. Олон нуурын хөндий гэж ойрхон олон жижиг нууруудтай, намаг балчиг
ихтэй, барагтай машин очихооргүй хөндий юм. Хүний хөлөөс хол тагийн бүс
болохоор нүдэнд торох хог, уут харагдахгүй сайхан байгал нь сайхнаараа харагдах
нь бидэн шиг байгальдаа хог хаягчдыг үзэн ядаж нервтдэг хүмүүст сайхан байлаа.
Энэ
жил их орой зун болж байгаа аж. Нуурууд нь захаараа мөстсөн, энд тэнд армаг
тармаг цастай их л сэрүүхэн байлаа.
Машинаар дөхсөөр боломжтой хамгийн ойр газар нь очиж буудаллахад цааш уулын бэл
хүртэл бүх юмаа аваад алхах 15км газар үлдэв. Нилээн сэрүүхэн байсан тул бүгд л дулаалав. Хоол цайгаа
хийж идээд баахан зураг хөрөг авсан болоод амрав. Маргааш ч сунайсан өдөр болно
доо...
| далдаакууд ккк |
Өглөө эрт босон
юм хумаа бэлдэж эхлэв. 10 цагаас тэмээ ирэхэд ачаалаад хөдлөнө.Хажуу дахь
нуураас ус автал тийм ч цэвэр биш байлаа. Нуурууд ихэнх нь намгийн тогтоол ус
байдаг бололтой. Хээрийн хүн хээгүй хойно шүүсэн болоод л хоол цай пурхийлгэв.
| МУГТ Г.Өсөхбаяр |
Аминдаа л яарч сандран бэлдсэн ч уулчдаас бас л хоцорлоо. Хэзээ эдэн шиг хурдан
бэлддэг болох юм байгаан бүү мэд кэкэ. 4 цаг алхсаар үндсэн баазаа барих газраа
ирэв.
![]() |
| Үндсэн бааз |
Нилээн хойхно том мөсөн гол урсаж орж ирээд тасарсан
харагдана. Дээшээгээ авирах зам маань хад асга ихтэй хэцүүхэн л харагдана.
Баазаа бариад хоол ундаа хийж идээд унтав. Хүйтнээс болов уу, их алхсанаас
болов уу миний оёдол өвдөөд болдоггүй ээ. Өвчин намдаах эм үйлчилдэггүй. Аргаа
ядаад Боогийд хэлтэл лаа сайн гээд өгөв. Нээрээ сайн юм билээ. Халуун бууж
дорхноо унтав. Одоо үүнээс хойш лаагаар амьдрах нь дээ.
Өглөө нь 6-д босон бэлдэж эхлэв. Дээр очоод дайралтын бааз байгуулан хонох
болсон тул 2 удаагийн хоолны материал, майхан гээд нилээн ачаа авч явахаар
байлаа. Ачаагаа хуваан үүрлээ. Өвдөж байгаагаа бодохоор явалгүй үлдмээр байв ч
энэ хүртэл явж ирчихээд үлдэнэ гэхээр харамсалтай санагдаад, тээд ч дахиж ийм
боломж хэзээ ч олдоо билээ гэж бодогдоод ямар ч байсан эцсээ хүртэл явья гэж
шийдсэн юм. Үүргэвч маань ч нилээн хүнд болжээ. Бас болоогүй ээ...том камераа
урдаа өлгөчихсөн. Би ч өөрийнхөө ачааг л арай гэж үүрлээ.. Бусад эрчүүд маань
хүнс майханаа хувааж үүрэв. Бусаддаа гай болоод байгаа ч юм шиг надад их л
эвгүй санаа зовмоор байлаа.
| Цас, мөснөөс үүссэн нуур |
| Боогий, Анхаа |
| Уулчны хамгийн чухал хэрэгсэл бол ГУТАЛ. Гутал холговол авиралт маш хэцүү болно |
Дуслын системний гуурсыг усныхаа саванд холбоод бага
багаар шимж уух шалгарсан аргаа
хэрэгжүүлэв. Явж явж гэнэт их ус ууж цэрийхгүй, байнга амаа чийглээд явах нь
ядраахгүй бас ус бага хэрэглэдэгийг урьдах туршлагаараа манайхан мэдсэн юм. Ингээд
дайралт эхэллээ.
Том ч биш жижиг ч биш сандалны дайны асга ёстой ядаргаатай юм
билээ. Хүнд үүргэвчтэй болохоор тэнцвэрээ олж явах гэж хэцүү байлаа. Таягаар
халти тулаад ёрдгор хадан дээр нэг сайн унаж авав. Таяг ачааны 30%ийг үүрэлцдэг
тустай эд шүү. Увсын 2 уулчин ч бараг л ямаа юмаа. Алга болж өгөв. Эрдэнэтийн
уулчид яагаад ч юм бэлдсээр бааз дээр хоцров. Намуунаа ачаандаа нилээн ядарч
найз залуу Эбээ нь бордыг нь үүрч эр хүний хүчийг үзүүлж байгаа харагдана.Чадахгүй
байх гэж зүрхшээгээд байсан Анхаа харин сайн явж байлаа. Өөрөөсөө өөр найдах
юмгүй нөхцөлд хүнээс асар их тэвчээр, зориг, хүч чадал гардаг гэдгийг би
экстрим спортуудаар хичээллэх болсноосоо хойш ойлгож мэдсэн юм. Тэр ч хуулиар
өөрийгөө чадна гэдэгт итгэл муутай
байсан Анхаа маань хамгийн сайн явж байлаа. Хэсэгхэн эгц нуранги чулуутай довцог
нилээн тамир барав. Урагшаа 2 алхам...хойшоо 1 алхам... 30аад метр өргөн 10аад
метр зузаан мөсөн гол эгц дээрээс урсаж орж ирээд 20иод метрийн өндөрт тасарсан
байлаа. Доороос нь ус урсан бидний доохно том нуур үүсгэнэ. Мөсний доороос байн
байн том том чулуу их чимээтэйгээр нурах нь
аюултай бас сүрдмээр.
Зам улам эгц болсоор удалгүй цастай залгалаа. Зөөлөн
зузаан цастай тул олсонд орох шаардлага байсангүй. Хачирхалтай нь тэр цасан
дунд алтан тэмээ цох, тэмээлзгэнэ зэрэг шавьжнууд хэд хэд харагдав. Энэ их цасан
дунд юу хийж явааг нь чөтгөр л мэдэх байх.
Тулгабат, Увсын Тулгаа 2 маань
түрүүлж очиж ачаагаа тавиад буцаж ирэн бүсгүйчүүдийн ачааг үүрч туслана. Бараг
л хамаг тамираа шавхаж дуусахын даваан дээр д.т.д 3360м-н өндөрт хоноглох
газраа ирэв.
| Дайралтын бааз |
Хамаг бие өвдөж халуурч байлаа. Бушуухан л өнхөрөөд өгмөөр байлаа,
гэвч болоогүй ээ. Хэвгий газрын цасыг ухан газраа тэгшилж байж майханаа барина.
Бүрий болохоос өмнө төвхнөж авах хэрэгтэй тул бүгд л дор бүрнээ хөдөлж байхад
надад ч ёолж хэвтэх хүсэл байсангүй мөсний сүхээ (ice axe) бариад цас ухлаа.
| тогооч Жангар кк |
Майхандаа хувцасаа
хөнгөлөөд мешокондоо шургахад ямар сайхан байв аа. Майхны үүдээ нээчихээд
уулсын цаст оргилуудыг ширтэн хэвтлээ. Монгол залуусын хичнээн нь ийм
үзэсгэлэнг үзэж мэдэрсэн бол?...Хичнээн нь эх орон нь ийм бахадмаар сайхныг
төсөөлөх ч үгүй хийх юмаа олж ядан яваа бол?...гэхчилэн өвчин намдаах лаа
үйлчилтэл хэсэг философдож хэвтэв.
| chilling out... |
Майхны үүдэнд манай хэд хоолоо гялалзуулав.Бензин
примус хошуу нь бохирдчихоод асдаггүй, ашгүй Анхаа гаазан примус гаргаж ирж асуудал шийдэгдэв. Ер
нь иймэрхүү аялалд их л сайн бэлтгэлтэй (plan B) явахгүй бол хэзээ ч ямар ч төлөвлөөгүй нөхцөл
байдал үүсэх магадлалтайн жишээ энэ л дээ. Жангарын бензин примус үнэхээр сайн
боловч хөдөө чанар муутай бензин хийснээс болж хошуу нь бохирдсон аж. Анхаа ер
нь дуугүй байж байгаад яг хэрэгтэй үед нь хэрэгтэй зүйл өөртөө мангар
итгэлгүйгээр гаргаж ирдэгээрээ алдартай л даа хаха. Маргааш дайралтын өдөр, бас
өнөөдөр нилээн ядарсан болохоор халти хэд патиардуулцгаагаад эртхэн орондоо
орцгоолоо. Шөнө нь бүгдээрээ зүүдлээд, цочиж сэрээд унтсангүй. Тэгсэн өндрийн
өвчин юм гэнээ золиг гэж.
| д.т.д 3365м |
Subscribe to:
Comments (Atom)











.jpg)











.jpg)

