...Өглөө нь бие
гайгүй өвдөхгүй байхаар нь сүүлийн ганц лаагаа гамнаад хэрэглэсэнгүй. Оргилд
гараад, буцаж буугаад, бүх юмаа ачаалаад суурин газар очтол хол байна даа хол
байна хэхэ. Гялс босоцгоон доширак пурхийлгэн идэж аваад бэлтгэл ажлаа
гялалзуулав. Мэдээж дахиад л сүүлдсэн кк. Дээш 200аад метр нилээд эгц замаар
яваад олсонд орлоо.
Үүнээш цааш ангал, хөмөг таарах аюултай гэсэн үг. Оргил
500гаад метрийн цаана харагдана. Нилээн эгц юмаа. Хэсэг яваад 3 оргилын дундах
хэц дээр гараад ирэв. Эндээс орчин тойрон үнэхээрийн үзэсгэлэнтэй харагдаж
байлаа. Тэр доор зуны өглөөний нар шарж чийг ханхалж байхад энд бүх юм цав
цагаан цас, өвлийн хүйтэн цэнгэг агаар. Тэр дунд цөөхөн хэдхэн юмс бараантан
харагдах нь эгц цавчим оргилууд, бас бидний хэсэг нөхөд. Үүнийг л гайхамшиг гэнэ дээ!
 |
| Оргил уруу дөхөх үед үүр хаяарлаа |
Бүгд 2 баг болон олсоор холбогдож нэгийг Өсөхөө
ах нөгөөг нь Жангар манлайлав. Цас багахан орж шуурах аядсанаа ашгүй эргээд
цэлмэчихлээ. Эгц цасан ханаар аажмаар өгссөөр... Хөл аймар цуцаж байлаа. Гол нь
олсонд байгаа гишүүд нэг хэмнэлээр болж өгвөл зогсолтгүй аажим явах. Амарсан ч
зогсоогоороо 1минут л амарна.
Удаан амрах тусам ядаргаа улам нэмэгдэнэ, мөн нөгөөтэйгүүр
цаг агаар тогтуун дээр хурдхан гараад буухгүй бол хормын дотор л шуурах юмуу,
өтгөн манан буух өндөр магадлалтай. Ингээд эцэст нь нэг юм оргил дээрээ гарлаа
даа. Орой нь зузаан цасаар бүрхэгдсэн цаад тал уруугаа эгц цавчим хадтай тул
хамаагүй ойртож ирмэг дээр нь гишгэвэл цаашаа нурах аюултайг Өсөхөө ах санууллаа.
Бүгд бие биедээ баяр хүргэн зураг хөрөгний ажил өрнөв. Хайрхан биднийг ивээж
цаг агаар үнэхээр сайхан байлаа. Дэлхийн дээвэр дээр гарсан мэт бүхнээс өндөрт
үүлтэй зэргэцэн зогсох тэр мэдрэмж... Эргэн тойрон алган дээр харагдана. Тэртээ
урд Цамбагарав Хайрхан цайран харагддаг гээл бод л доо.
 |
| дотнын анд Тулгабатын хамт |
 |
| дотнын анд Баттулга (Боогий) |
 |
| Анхчимэг, Намуунаа 2 |
 |
| зүүн гараас Би, Намуунаа, МУГТ Өсөхбаяр, Эбэ, Боогий |
 |
| Хишигээ, Жангар |
 |
| Тулгаа гуай хүний нүд хариулж байгаад оргилын торгон ирмэг дээр очсон байна. |
Уулчид ингээд
оргилдоо гараад буцах тухайгаа бодож байхад бидний жиииинкэн ажил эхэлж байна
даа хаха. Оргилоос шууд буух аюултай гээд Өсөхөө ах бид хэдийг доош явуулав.
Хэсэгхэн хонхор газар уулын гутлаа боордын гутлаараа солин ноцолдож байтал сүр
сар гээл нэг нь хажуугаар нисээд өнгөрлөө. Гайхаад хартал Боогий анд маань Өсөхөө
ахын үгэнд ч оролгүй, мануусыгаа ч хүлээж тэсэлгүй тэр доошоо нисч өгөв өө.
Тэгтэлээ сэтгэл нь хөөрсөн байна гээд л бодохгүй юу ккк.





Төд удалгүй Жангар,
Эбэ бид 3 бас буулаа. Үгээр хэлшгүй мэдрэмж нь энд л байгаам даа. Адреналин нь
ч сад тавьлаа хаха. Цас нь бага зэрэг хөлдүү, дээр нь ядраад хөл цуцчихсан
болохоор их хурд авахад хэцүүхэн л байлаа. Хэзээ нэг нисдэг тэргээр оргилууд
дээр шидүүлдэг болох юм байгаан. Үгүй
ядаж ресортын цасны мотог энд чирээд гаргаад ирвэл гээл урд өдөр нь майхандаа
мөрөөдөцгөөж байсан нь хальт санагдав ккк. Араас өгсөж байсан Эрдэнэтийнхэний
хажуугаар өнгөрлөө. Хараагүй мөртөө атаархсан харцаар харж байгаа гэж өөрийгөө
онгироов кака. Доор очиход Боогий яг над шиг сэтгэл нь тэнгэрээр нэг хөөрсөн
амьтан зогсож байна. 2уул хүүхэд шиг баахан орилолдож тэврэлдэн өнхөрсөн нь бичлэгт мөнхрөн үлдсэн
билээ гэж. Бүгд бууж ирлээ даан ч сэтгэл ханадаггүй ээ. Аргагүй шд 4 цаг авирч
гарчаад 4минутад буугаад ирэхээр чинь.


Цаг 11 өнгөрч байл уу даа эрт байсан тул
Боогий Жангар 2 хажуугийн тун дажгүй харагдах оргил уруу дахиж гарахаар болов.
Миний хувьд оёо өвдөөд, бас дотор нэг юм таталдаад үнэхээр боломжгүй байлаа.
Харин ч гүрийж байгаад оргилдоо гарч чадсандаа өөртөө баяр хүргээд үлдэв кк.
Нөгөө 2ыг авираад бууж иртэл нь хүлээв. Авираад буух хүртэлх бүх юм нь бидэнд
тодхон харагдана. Чадалтай сайхан камертайсан бол янзын л бичлэг болохоор
байлаа.
 |
| Манай багийнхан |
 |
| Оргилоос бууж байгаа нь |
Тэнд хүлээж зогсохдоо манай Тулгабат дараа жил гэхэд цанаар гулгаад
сурцан хамт буужийна гэсэн амлалт өөртөө өгөв. Тулгаа мартаагүй байгаа тэрийгээ
кк!!?
Ингээд бүгд нийлээд бааз хүртлээ
бичлэг хийн гулгацгаав. Өсөхөө ах дайралтын бааздаа хоночихоод маргааш үндсэн
бааз уруугаа явна гэж байснаа гэнэт шууд буусан нь дээр юм шиг байна явцгаая
гэдэг байгаа. Бид хэд ч хэвтмээр л санагдаад байсан ч юм хэлж чадсангүй
дургүйхэн л зөвшөөрлөө. Юу юугүй л ачаалж аваад л буулаа даа. Буух нь
өгсөхөөсөө хамаагүй хэцүү юмаа. Хүнд ачаандаа түүртээд жоохон тэнцвэр алдвал л
уначих гээд. Унах юм бол хэсэгтээ л өнхрөхөөр эгц юм. Зарим газар нь шууд л
сөхөрч суугаад байлаа. Боогий ирээд шууд амарна гэж тооцоолоод 2 оргилд
мацчихсан болохоор бүүр миарч байгаа харагдана. Бааз маань яасан ч хол
харагднав дээ. Сажилсаар л, сөхөрсөөр л кэкэ...
 |
| Ачаа бол аймар байгааздээ?? |
 |
| Нарийхан замаар бууж байгаа нь. Хойшоо нэг алхам тэнцвэр алдахад л жалга уруу унах аюултай. |
Нөгөө хоцорч явсан
Эрдэнэтийнхэн маань аль хэдийн урд гарчихсан явж өглөө. Арай гэж бааз дээрээ
ирлээ. Бааз дээр үлдсэн Эрдэнэтийн ахмад уулчин ах хүү Боогий бид хоёрыг дуудан сахартай байхуугаар дайллаа. Мань 2 ч
үүргэвчээ мулталж хаяад суух ч биш унаад өглөө. Тэр сахартай байхууны амтыг би
хэзээ ч мартахгүй байхаа хаха. Энэ хорвоо дээр түүнээс амттай ундаа байдаггүй
юм шиг л санагдав. Заримдаа энгийн зүйлс хамгийн агуу байдагаа гэж.
 |
| Дөнгөж ирээд ачаанаасаа салаад амс хийж байгаа нь |
Бүгдээрээ хоол цайг
умалзууллаа. Манай бүсгүйчүүд үнэхээр ажилсаг, хурдан түргэн ч гэж жигтэйхэн
мундаг юм билээ. Залуу улс хойно хэсэг хэвтээд л амарчихав. Боогий, Эбэ,
Намуунаа, Ирмүүн нар ойролцоох цастай энгэрт зугаацахаар одов. Надаа ч
хэвтэхээс илүү жаргал байсангүй. Нэг харсан бүр Боогий жижиг хайргатай жалгаар (
Рокбординг)
боордоороо бууж үзэж байгаа харагдав хаха. Хэсэг хүмүүс Вансэмбэрүү харлаа гээд л
гүйлдээд байлаа.
 |
| Жангар & Вансэмбрүү |
Энэ мэтээр үдшийг бараад маргааш өглөө нь тэмээд ч ирж бид
ачаалан машиныхаа зүг хөдөллөө. Уул өөдөө хартал үүл манан багширан шуурч
байгаа бололтой сүртэй харагдана. Тэндээ хоносон бол баларч байхгүй юу.
Туршлагатай уулчны зөн гэж... Дахин 4 цаг гаруй алхаж машин дээрээ ирээд
бушуухан ачаалж аван хөдөллөө. Ачаалах үед нилээн хүчтэй салхилж ам мөлтөс л юм боллоо.
 |
| Цаана Хархираагийн уулс харагдана |
Тэмээний эзний
гэрт бүгд цуглан монгол гэрт аялалын хаалтаа хийлээ. Өсөхөө ах Экстрим спорт
сонирхогчдын цугларалт гэж жил бүр
зохиох болсон тухай зарлаж энэ удаагийн аялал эхлэл нь гэв. Ингээд оргилыг
эзэлсэн уулчиддаа батламж, медаль гардуулав. Мөн өөр хэдэн залуусыг
байгууллагуудын нэрэмжит шагналаар шагнасаны дотор Боогий, Жангар 2 МЗХ-ны
алтан медаль, миний бие Олимпийн хорооны
алтан медаль тэргүүтнээр шагнагдаж амьдралдаа анх удаа энгэрээ цоолуулсандаа
шоконд оров хаха.
 |
| Оргилыг эзэлсэн бүсгүйчүүд |
Бид ч бас шагнал өгсөн шүү. Увсын уулчиддаа эргээд ирэхэд сурчихсан бидэнтэй хамт гулгаарай гээд сноубордын иж бүрэн хэрэгсэл бэлэглэсэн.
Эндээс бид салан
тус тусын замыг хөөх учиртай. Миний аз болоход Хишигээ ажилтай тул шууд УБ
ганцаараа явах нь аль алинд нь азтай юм болж хамт явахаар боллоо. Харин манай
хэдийн адал явдал дуусах болоогүй Завханы Мухартын элс гэдэг газар очиж элсэн дээр гулгана бас
Сэнжит хаданд очиж авиралт, үсрэлт гээд гоё гоё төлөвлөгөөтэй яваа. Ингээд
салах ёс хийж аялалын бүх гишүүд цуглан шил юм тойруулан уулчдын сүлд дуу болох
“Зулай Цагаан Алтай”-гаа дуулав. Хэзээ, яагаад энэ дуу уулчдын сүлд дуу болсныг
бүү мэд гэхдээ яг тохирсон өөр шинэ дуу хэрэгтэй юм шиг санагдсан. Хэн нэг
зохиолч нь улиг болсон сэдэвтэй дуугаа ганц удаа хойш тавиад энэ зоригтнуудад
гоё дуу зохиогоод өгчихөөсэй.
.jpg) |
| Дэглий Цагаан оргил, Түргэн уул |
Улаангомоос
Баттулга тэргүүтэй найзуудаараа үдүүлэн хөдөллөө. Зорилгодоо хүрч ажлаа
бүтээснээ тэмдэглээд, бас дээр нь замын дундаас салж байгаагийнх Хяргас нуурын
эрэг дээр нэг сайхан хорхогдож хонохоор шийдэв. Сайхан тогооны хорхог идэж,
шөнө нь нэг сайн бороонд шавшуулж хоноод өглөө нь хэдэн найзууд салж ядан 2
тийш явлаа даа.
 |
| Хяргас нуурын эрэг дээрх хорхог. Ахлах тогооч Жангар кк |
 |
| Хяргас нуурын үдэш |
 |
| Хяргас нуур |
 |
| Нуурын эзэд |
Та санаж байна уу??...дахиад л миний үзэн яддаг нэг нь үлдэж
нөгөө нь явдаг хэсэг... Хэдхэн хоногт нэг гэр бүл шиг ижилдэн дассан
найзуудаасаа ялангуяа замын дундаас салж явах мөн ч гунигтай хэцүү шүү. Ингээд Хишигээ
бид 2 гэрийн зүг баруун нутгийн сайхныг бишрэн, болж өнгөрсөн аялал гээд
ертөнцийн түмэн юм холин хөөрөлдсөөр эсэн мэнд харьлаа.
Найзууд маань
харин төлөвлөсөн газрууддаа саадгүй сайн хүрч Мухартын элсэндээ цана боордоор
гулгаж, Сэнжит хаданд харин бороотойд очиж таараад авирч чадалгүй надаас 2
хоногийн хойно явсан газруудынхаа байгалийн сайхныг амаа олохгүй магтсаар ирсэн
билээ.
Ийнхүү танд миний
бие өөрийн 2 дахь адал явдалт аялалынхаа тэмдэглэлийг чадан ядан хүргэлээ. Үүнийг
минь уншаад та газрын зураг, Гүүгл майп юу л байна түүнийгээ нэгжин очих газрын
жагсаалт гаргаад эхэлвэл миний зорилго биелэж байгаа нь тэр шүү J.
Г.Мөнхсайхан
No comments:
Post a Comment