Sunday, February 9, 2014

Өрц, хөшиг, ISO-ний тэнцвэр

За өмнөх хичээлээс та нар Өрц, хөшиг, ISO гэж юу болохыг тус тусад нь ойлгосон. Гэхдээ эдгээр нь хоорондоо шууд хамааралтай тул энэ 3-ыг яаж тэнцвэрийг нь зөв тааруулан зураг авах вэ гэдэг нь ойлгомжгүй хэвээрээ л байна уу? Тэгвэл үүнийг тайлбарлахыг оролдъё.
Зураг 1
Өмнөх хичээл үзсэнийг дээрх зургаар хялбарчилж харуулсан байна. Зураг 1.-т  харуулсныг товчхонд нь ойлговол:
Өрц = нэвтрэх гэрлийн хэмжээ + фокуслах хүрээнд нөлөөлнө(Depth of field цаашид ФоХү)
Хөшиг = нээгдэх хугацаа + хөдөлгөөн уусалт (Shutter speed цаашид ХөХу)
ISO = гэрэл мэдрэх + бүрсийлт үүсгэдэг

Одоо жишээн дээр үзье:
Камерныхаа Аuto горимоор зураг дарахад ISO-400, хөшиг 1/125, өрц f/11 гэсэн тохиргоогоор авсан гэж бодьё.

Бидэнд харин өргөн хүрээнд фокусласан (зураг дээрх бүх объект фокустай), дүрс маш тод гарсан зураг хэрэгтэй гэж үзвэл өндөр ISO зургийг бүрсийлгэдэгийг та мэднэ. Мөн f тоо ихсэх тусам ФоХү ихэсдэгийг бас мэднэ. Тэгэхээр ISO-г 400-200 болгож багасгавал гэрэл мэдрэх нь 50%-р буурч зурагт гэрэл дутсан ч илүү бүрсийлт багатай цэвэр болно. Дутсан гэрлийг өсгөхийн тулд хөшигний тоогоо багасгаж эсвэл өрцний f тоогоо багасгаж болно. f тоог бууруулан f8 болговол гэрэл нэмэгдэх ч ФоХү хумигдана. Харин бид өргөн ФоХү-тэй байлгахыг хүсч байгаа тул энэ нь тохиромжгүй. Тэгэхээр f тоог 11 хэвээр нь үлдээж ХөХу-г 1/60 болгож удаашруулья. Гэхдээ бас л ФоХү санаанд хүрсэнгүй.
цэнхэр тохиргоог хараарай











Тэгвэл f тоог 11-f16 болговол ФоХү яг таарсан ч гэрлийг 50% буурууллаа. Үүнийг тэнцүүлэхийн тулд ХөХу-г 1/60-аас 1/30 болгож удаашруулахад яг бидний хүссэн үр дүн гарлаа. Ингээд л боллоо. 
ногоон тохиргоог хараарай










ФоХү том байлгахын тулд бид сонгосон f тоондоо захирагдан бусад тохиргоог таарууллаа шүү дээ! Үүнтэй адилаар хөдөлгөөнтэй биетийг царцааж авья гэвэл ХөХу-аа хурдасгаад түүндээ захирагдан бусад тохиргоог хийх нь байна. Үүнийг ойлгох нэг амархан арга нь камераа Auto горим дээр нь аваад зургийнхаа Exif (зургийн тохиргооны мэдээлэл) тохиргоог бичиж аваад янз бүрээр өөрчлөн авч турших юм.
Жишээ нь:
- Хөдөлгөөнийг уусалттай авна гэвэл ХөХу-аа удаашруулаад үүндээ тохируулан бусдыг нь   өөрчлөх
- ФоХү багатай авна гэвэл f тоогоо бууруулаад үүндээ тохируулан бусдыг нь өөрчлөх
- Бүрсийлт ихтэй авна гэвэл ISO ихэсгээд үүндээ тохируулан бусдыг нь өөрчлөх
...гэх мэтээр туршиж болно.

Энэ сайт уруу ороод виртуалаар туршилт хийж үзээрэй. http://canonoutsideofauto.ca/play/

No comments:

Post a Comment