1. Өрцний хэмжээ / aperture
2. Хөшигний хурд / shutter speed
3. Гэрэл мэдрэх чадал / ISO
4. White balance
1. Өрцний хэмжээ / aperture
Өрц бол зураг дарахад хөшиг нээгдэн дүрс буух агшинд дурангаар нэвтрэх гэрлийн их багыг тохируулагч дуран дотор байрлах эд анги юм.
| өрц нээгдэж, хаагдсан байгаа нь |
Өрцний нээлт том бол зураг гэрэл ихтэй, бага байх тусам зураг гэрэл багатай гарна. Өрцний хэмжээг f/тоо-р илэрхийлнэ. жишээ нь: f/22 бол өрц хаалттай бөгөөд маш бага гэрэл нэвтрүүлнэ. Ихэвчлэн өдөр хурц нартайд ингэж тохируулна. f/1.8 бол өрц нээлттэй бөгөөд их гэрэл нэвтрүүлж байгаа. Pub, bar зэрэг гэрэл муутай орчинд хийгдэх тохиргоо. f/2.8, f/4, f/5.6,f/8,f/22 гэх мэт шатлалтайгаар тохируулна. Тоо багасах тусам өрц нээгдэнэ, тоо ихсэх тусам өрц хаагддаг гэдгийг цээжлээрэй!!! хүмүүс андуураад байдаг юм. Өрц нь гэрлийг тохируулахаас гадна бас нэг том үүрэгтэй. Энэ нь Фокуслах цар хүрээ гэх үү дээ (Depth of Field).Зураган дахь бүх объект фокустай байх эсвэл тухайлсан ганц объект фокустай бусад хэсэг нь бүрэлзсэн байхыг Фокуслах хүрээ гэж би өөрийнхөөрөө орчуулаад байна. Өрц нээгдэх тусам (f-тоо нь бага) фокуслах хүрээ нь багасдаг. Харин өрц хаагдах тусам (f-тоо нь их) фокуслах хүрээ нь нэмэгддэг. Жишээ нь доохи зураган дээр өрц нээгдэн f/1.8 байхад ганцхан хүүхэлдэй фокустай бусад нь бүрсийсэн байна. Харин өрц хаагдаж f/11 болоход бүх хүүхэлдэйнүүд тод гарчээ. Дурангууд бас загвар төрлөөсөө хамаарч өрц нь янз бүрийн хэмжээтэй байна. Энгийн 18-55мм, 55-200 гэх мэт дурангууд хамгийн томдоо f/3.5-тай өрцтэй байдаг. f/3.5-с том өрцтэй дурангууд илүү үнэтэй байдаг. Том өрцний бас нэг давуу тал нь гэрэл сайн нэвтрүүлдэг тул шөнийн зураг авахад тохиромжтой. Манай сонирхогчдын хамгийн өргөн хэрэглэдэг том өрцтэй дуранг 50мм, f/1.8 ба 35мм, f/1.8 тэргүүлдэг.
2. Хөшигний хурд / shutter speed
Энэ нь зураг дарахад нээгдэж хаагдан сенсорт дурангаар орж ирсэн гэрлийг дамжуулдах үүрэгтэй хөшиг юм. Хөшигний нээгдэж хаагдах хурдыг хурдан удаанаар тохируулан өндөр хурдтай хөдөлгөөнийг царцаах, эсвэл хөдөлгөөнийг уусалттайгаар авах зэргээр ашиглана. Жишээ нь эхний зураганд хөшиг өндөр хурдтайгаар авсан тул урсаж байгаа ус хөдөлгөөнгүй гарч, харин дараагийн зураг дээр хурдыг удаашруулсан тул хурдтай урсах ус нь фокусгүй, ууссан хөдөлгөөнтэй харин доод ус нь арай удаан хөдөлгөөнд байгаа тул бага зэргийн уусалттай гарчээ. Сүүлийн зураг дээр хөшгийг илүү удаан нээж уншуулж авсан тул бүх хөдөлгөөнтэй объектууд фокусгүй ууссан гарчээ.
Мөн хөшигний хурдыг ашиглан шөнийн хот, од гариг эрхэсийн зургийг авдаг. Хөшгийг удаан нээж буюу уншуулж авахад Өчүүхэн хөдөлгөөн ч зурагт сарнилт өгдөг тул заавал ч үгүй камерын хөл (tripod), алсын удирдлага 2 ашиглана.
3. Гэрэл мэдрэх чадал / ISO
ISO бол камерны бас нэгэн чухал элемент. Гэрэл мэдэх чадвар гэх юм уу даа. ISO тоо буурвал гэрэл мэдрэх нь багасна эсрэгээрээ тоо өсвөл гэрэл мэдрэх нь ихсэнэ. Өөрөөр хэлбэл гэрэл муутай орчинд флэшгүйгээр зураг авах хэрэг гарвал танд ISO хэрэгтэй. Гэхдээ өндөр ISO зурагт бүрсгэр толбнууд (noise) үүсгэдэг сөрөг талтай.
Дээрхи зурагнаас ямар ялгаатай нь тод харагдаж байна. Ихэнх камерны хамгийн бага ISO нь 100 байдаг. Ер нь зурагчид ISO 800-с хэтрүүлэхгүй байхыг хичээдэг юм билээ. Гэхдээ зарим нэг шөнийн зураг авахад дуран чинь өрц жижигтэй бол ISO нэмэхээс аргагүй тохиолдол гардаг л юм.
4. White balance
За энэ бол тайлбарлахад нилээн төвөгтэй юм байгаан. Хамгийн амарханаар хэлбэл зурагныхаа ерөнхий өнгийг зөв тохируулах гэх юм уу даа. Хүний нүд тухайн зүйлийн бодит өнгийг маш сайн ялгаж харах чадвартай харин камер тийм чадваргүй юм. Иймд орчны гэрлийн нөлөө зэргээс шалтгаалан камер зургийн ерөнхий өнгийг буруу тооцоолж гаргадаг.Доорхи жишээ зургуудыг хараад ер нь ойлгочихно доо. Нарны гэрэл, неон гэрэл, лед гэрлүүд бүгд өөр өөр өнгөөр гэрэлтдэг.
| К- нь Kelvin |
Дээрхи функцууд камерын дэлгэц дээр харагдах нь:
Үнэхээр сайхан ойлгомжтой байна. сонирхож байгаа ч гэсэн учраа олохгүй яваа над шиг хүмүүст их үнэтэй зөвлөгөө байна баярлалаа
ReplyDeleteZugeerdee ho. Udku oor hicheeluud bas tavinaa :)
ReplyDelete